Эрэн сурвалжлуулах тухай Эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн загвар
сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, Боржигон овгийн Дашийн Цэнд Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б.Батаа нь 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах "Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.


/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/
Нэхэмжлэлд:
1. Нэхэмжлэл 1 хувь
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ( Сүхбаатар сумын орон нутгийн орлогын 100131400941 тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )
3. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь
5. Зээлийн болон барьцааны гэрээ
6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэхийн дугаар, регистр, зураг
7. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт
8. Нэхэмжлэгчийн оршин сууж байгааг нотлосон хорооны Засаг даргын тодорхойлолт
9. Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, хавсаргана


Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх  хуульчдын анхааралд
Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02дугаар сарын 13-ны өдрийн16 дугаар тушаалаар Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын "ШАЛГАЛТ”-ыг зарласан.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт: Шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн биелэлт, ажил олгогчийн хариуцлага” сэдвээр танилцуулга хийлээ   Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ...

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"TOLBO LAKE 2018" МӨСНИЙ БАЯР Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олны "Спорт, нийгмийн асуудал хариуцсан баг”-аас "Tolbo lake 2018” мөсний баярыг 2018 оны 02 ...

Зургийн цомог