Эрүүгийн хэргийн давж заалдах гомдол
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ


Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш анхан шатны шүүх түүнийг хэргийн материалын хамт 3 хоногийн дотор Аймгийн шүүхэд хүргүүлнэ.

Давж заалдах шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.

Хэргийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгана.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.

Давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.


Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4 шүүгчид холбогдох 3 гомдлыг хэлэлцэж 1 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын ...

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” мөн танин мэдэхүйн ...

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнуудад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт” сэдэвт сургалтыг зохион ...

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 "ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРУУЛАХ ЗӨРЧЛИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Удирдлагын Соёмбо дээд сургуулийн манлайллын үндэсний хэмжээний мастер сургагч багш Г.Бямбажавтай Дархан-Уул аймгийн ...

Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Дартс"-ын тэмцээн зохион байгууллааДархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх, тамгын газрын урлаг, спорт хариуцсан ажлын хэсэгтэй хамтран сондгой тоотой сар бүр зохион байгуулж буй ...

Зургийн цомог