Хамтын амьдралтай байсныг тогтоолгох
Хамтын амьдралтай байсныг
тогтоолгох тухай


Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, С овогтой С Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн үнлэслэл : Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / С.С


Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Нас барсны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
3.Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
4.Багийн засаг даргын тодорхойлолт
5.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
6.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /
7.Тодорхойлолт гаргасан 3 хүний иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Сүхбаатар сумын орон нутгийн орлогын 100131400941  тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ...…-с )

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх  хуульчдын анхааралд
Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02дугаар сарын 13-ны өдрийн16 дугаар тушаалаар Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын "ШАЛГАЛТ”-ыг зарласан.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт: Шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн биелэлт, ажил олгогчийн хариуцлага” сэдвээр танилцуулга хийлээ   Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ...

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"TOLBO LAKE 2018" МӨСНИЙ БАЯР Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олны "Спорт, нийгмийн асуудал хариуцсан баг”-аас "Tolbo lake 2018” мөсний баярыг 2018 оны 02 ...

Зургийн цомог