Эд хөрөнгө мөнгө гаргуулах тухай

ЭД ХӨРӨНГӨ, МӨНГӨ ГАРГУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь


Огноо Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ………………. сум …-р баг, …. дугаар байрны............ тоотод оршин суух, Боржигон овгийн Лувсан Болд, Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас / /ажлын газрын хаяг/ Хариуцагч: Сэлэнгэ аймаг ……… сум ………-р баг.......... ийн ...... тоотод суух, Амар овогтой Наран, Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас / /ажлын газрын хаяг/
Нэхэмжлэлийн угга: А.Наран нь 2004 оны 4-р сарын 28-ны өдрөөс 2005 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар 10 хувийн хүүтэй 990.0 мянган төгрөгийг төлөхөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулж зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд, хариуцагч А.Нарангаас үндсэн зээл болох 990.0 төгрөг, хүү 1015.2 төгрөг, нийт 2005.2 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:


Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Нэхэмжлэл 2%
2.Зээлийн гэрээ
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав. /Сүхбаатар сумын орон нутгийн орлогын 100130000957 тоот данс/


Нэхэмжлэл гаргасан: \ гарын үсэг\ Лувсангийн Болд
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.


Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог