Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

Тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болсноор Ерөнхий шүүгчээр Ц.Амаргэрэл сонгогдож, шүүгч Ч.Мөнгөнцэцэг, Шүүгч Р.Баярхүү, ерөнхий шүүгчийн туслах Ш.Энхцэцэг, шүүгчийн туслах Бат.Мөнхзул, шүүгчийн туслах Бая.Мөнхзул нар ажиллаж байна.