Хүүхэд үрчлэлт хүчингүйд тооцуулах
ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь


Огноо Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ………… сум … баг, … дугаар байрны........... ийн..... тоотод суух, …….. овгийн Дашийн Цэнд, Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашид хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. /Гарын үсэг/

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Нэхэмжлэл 1%
2. Үрчлэгдсэн талаархи баримт /Засаг даргын захирамж, үрчлэлтийн лавлагаа, үрчилсний гэрчилгээний хуулбар/
3. Хүүхэд бага насных бол эрүүл бойжиж байгаа талаархи өрхийн эмчийн тодорхойлолт 1 %, сургуулийн тодорхойлолт/
4. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар 1 %
5. Үрчлэгдсэн талаар тодорхойлох 3 хүний /үрчилж авсан эцэг, эх байж болно / тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт /нотариатаар баталгаажуулсан/
6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Сүхбаатар сумын орон нутгийн орлогын 100131400941 тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )


Нэхэмжлэл гаргасан /Д.Цэнд/


Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх  хуульчдын анхааралд
Шүүгчийн шалгалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 02дугаар сарын 13-ны өдрийн16 дугаар тушаалаар Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын "ШАЛГАЛТ”-ыг зарласан.

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт: Шүүхийн практик, шүүхийн шийдвэрийн биелэлт, ажил олгогчийн хариуцлага” сэдвээр танилцуулга хийлээ   Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ...

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"TOLBO LAKE 2018" МӨСНИЙ БАЯР Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олны "Спорт, нийгмийн асуудал хариуцсан баг”-аас "Tolbo lake 2018” мөсний баярыг 2018 оны 02 ...

Зургийн цомог