ПРОКУРОР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮСЭЛТЭЭР НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 316/ШТ2026/00003 дугаар тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн төрөл: Процессын тойм

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Прокурорын газраас иргэн Х-д холбогдуулан төрд учруулсан хохиролд 12,182,409 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “... Х  нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын багийн Засаг дарга А-г албан тушаалаас нь үндэслэлгүйгээр огцруулах шийдвэр гаргасны улмаас Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар А-д ажилгүй байсан хугацааны цалин 9,397,249 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 2,785,160 төгрөгийг тус тус төлсөн тул төрд учирсан хохирлыг арилгуулна гэжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар төрийн албан хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан хохирлыг арилгасан байгууллага буюу төр өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Х-ийн хууль бус шийдвэрийн улмаас А-д учирсан хохирлыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын багийн Засаг даргын Тамгын газар арилгасан тул өөрт учирсан хохирлоо Х-ээс нэхэмжлэх эрхтэй.

Прокурорын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхол зөргчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.

Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газраас дээрх асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, төлөөлүүлэх хүсэлтийг гаргаагүй үндэслэлээр Прокурорын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: