-1

ХУУЛЬЧИЙН ПРОБОНО ӨДӨР – 2025

2025-05-02 00:00:00    |   5

Монголын Хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар, ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагатай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “ХУУЛЬЧИЙН ПРОБОНО -2025” өдөрлөгт Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газар хамтран оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг 18 төрийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд шүүхийн Тамгын газраас тус өдөрлөгт Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Төмөрсүх, Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа, Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг нар тус оролцов. 
“ХУУЛЬЧИЙН ПРОБОНО-2025” өдөрлөгийн хүрээнд шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, ач холбогдлыг иргэдэд ойлгуулж таниулан сурталчлах, гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан болон иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар иргэдийн сонирхсон хариулж мэдээлэл өгч ажилалаа.

 

 

. . .
Цаг үеийн мэдээ