Хөдөлмөрийн зарим маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик сургалтыг зохион байгууллаа
2025-06-05 00:00:00 | 8Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2025 онд аймгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийн дэмжлэгтэйгээр /хамтран/ иргэд, олон нийтэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, хууль таниулах чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтыг “Хөдөлмөрийн зарим маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик”, “Зөрчлийн хэргийн тухай ойлголт, тус шүүхийн 2022-2025 онд зонхилон шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн талаарх судалгаа” сэдвээр тус шүүхийн шүүгч Б.Баярсайхан, шүүгчийн туслах Б.Мөнхзул нар нь Сэлэнгэ аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын алба хаагч, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад зохион байгуулав. Сургалтад Гадаадын иргэн харьяатын газрын Хөвсгөл, Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтнүүд цахимаар оролцов.