Ёс зүйн дэд хорооноос сургалт зохион байгууллаа
2025-09-05 00:00:00 | 438Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Ёс зүйн дэд хороо”-ноос 2025 оны 09 сарын 05-нд "Ёс зүй" болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны хувцаслалт”сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Болормаа, гишүүн А.Алтансугар нар зохион байгуулж шүүхийн ажилтны ёс зүй, түүний хэм хэмжээ, нийтлэг шаардлага, зарчим, мөн ёс зүйн хариуцлага, хориглох заалт, мөн ажлын байранд зохистой хувцаслах, хувцаслалтад тавих ерөнхий шаардлага зэргийг танилцуулж ажиллалаа.

.jpg)
Сургалтад нийт 22 албан хаагч хамрагдсан байна. Сургалтын төгсгөлд албан хаагчдад танилцуулсан мэдээ мэдээлэл, бусад сонирхолтой сэдвүүдээр “АХА” буюу асуулт хариулт асуулт тэмцээн зохион байгуулсан ба тэмцээнд шүүгчийн туслах Бат.Мөнхзул хамт олноо манлайлан амжилттай оролцсон байна.
.jpg)
Ёс зүй гэдэг бол хүний мөн чанарын илэрхийлэмж бөгөөд хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлан шүүх эрх мэдлийн тасралтгүй ажиллагааг ханган хамтран ажиллаж байгаа төрийн албан хаагч нартаа ажлын амжилт хүсье.
.jpg)
.jpg)
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Ёс зүйн дэд хороо