-1

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчийн албан тушаалд томилогдлоо

2025-09-22 00:00:00    |   115

Монгол улсын ерөнхийлөгчийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 143 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лидагийн Одбаатар нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчийн албан тушаалд томилогдлоо. Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын хамт олны зүгээс шүүгчийн цаашдын ажил амьдрал аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж зарлиг уншиж сонсгох ажиллагааг зохион байгууллаа.

 

 

. . .