НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНД СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
2025-10-12 00:00:00 | 65Нийт шүүгчийн III чуулган (2025.10.09,10ны өдөр) Улаанбаатар хот, Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч нараас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Нийт шүүгчийн III чуулган”-д Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс 9 шүүгч биечлэн оролцож, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах”, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-10-10