-1

Хамтарсан уулзалт зохион байгууллаа

2026-02-25 00:00:00    |   74

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн санаачилгаар Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай 2026 оны 02 сарын 25-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү, шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Оюунжаргал Улсын байцаагч Б.Отгонтуяа, М.Гантуяа, Б.Анхтуяа нар оролцлоо. 
Уулзалтаар дараах асуудлыг харилцан зөвшилцөлд хүрэв. Үүнд: 
-     Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахдаа аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг үзүүлэх үйлчилгээг 2026 оны 03 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх; 
-     2025 онд Шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар заасан зарим хэргүүдийн хугацааг яаравчлан дүгнэлт гарган ирүүлэх, цаашид шинжээчийн дүгнэлтийг боломжит хурдан хугацаанд гаргахад анхаарах; 
-     Шүүхээс шаардлагатай тоон мэдээлэл, судалгааг Гэр бүлийн хөгжил хамгааллын газрыг тухай бүр хангаж ажиллах зэрэг асуудлыг ярилцан харилцан зөвшилцөлд хүрэв.

. . .