Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

Тус шүүх нь Сэлэнгэ аймаг дахь бүх сумдын нутаг дэвсгэрийг харьяалан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхүүдийн шийдвэрлэсэн эрүү, иргэн,зөрчлийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна.   

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болсноор  тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Буянжаргал шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдож, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгчийн туслах Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжбадгар нар ажиллаж байна.