ТОВЧ МЭДЭЭ





Эвлэрлийн гэрээ

     2020.04.20                                                        Дугаар …                                                      Сүхбаатар сум  

 

          Өргөдөл гаргагч сум хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 2-р баг 1-ийн 07 тоотод оршин суух, эмэгтэй, халх, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт хөдөө аж ахуйн мэргэжилтэн ажилтай Г.М    РД:  МА ........... /утас............ / 

          Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өргөдөлдөө: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6-р багийн иргэн А.Х нь 2014 оны 12-р сарын 05-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “төмс хүнсний ногоо тариалах болон гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ” төсөл хэрэгжүүлэх 15.000.000 төгрөгийн зээл авсан. Иргэн А.Х-ийн  зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12-р сарын 05-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж барагдуулаагүй байна. Иймд А.Х-ээс  үндсэн зээл 14.775.000 төгрөг, зээлийн хүү 750000 төгрөг, алданги 1.108.125 төгрөг,   нийт 16.633.125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

          Уригдсан тал: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг 2-р хэсэг 2-р байрны 07 тоотод  албан ёсны бүртгэлтэй боловч одоо 5-р баг зүүн намаг гэх газарт оршин суух, эмэгтэй, халх, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тэтгэвэрт, Боржигон овогт А.Х РД: МА............ /утас........../ эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гаргасан тайлбартаа : 

           Миний бие Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн 16.633.125 төгрөгийг 2020 ондоо багтаан төлж барагдуулж дуусгана гэжээ.  

         Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, уригдсан тал А.Х нар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэгийн дэмжлэгтэйгээр 16.633.125 төгрөг гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26-р зүйл, Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 04-р сарын 20-ны өдөр эхэлсэн зуучлалын ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.  Үүнд: 

                                                         Тохиролцсон байдал:  

         Өргөдөл гаргагч  Сүхбаатар  сумын Сум хөгжүүлэх сан А.Х-ээс  төсөл хэрэгжүүлэх зээлийн үлдэгдэл төлбөр 16.633.125 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Эвлэрэлд уригдсан тал А.Х   сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 16.633.125   төгрөгийг 

            2020 оны 05-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 05-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 07-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 08-р сарын 30-нд 1.000.000 төгрөг

            2020 оны 09-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 10-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 11-р сарын 30-нд 1.000.000 төгрөг 

            2020 оны 12-р сарын 30-нд 9.633.125 төгрөгийг тус тус графикийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

           Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно. 

 

          Өргөдөл гаргагч Засаг Даргын Тамгын газар нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дурьдаж, уригдсан тал А.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 30000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15000   төгрөгийг Төрийн сан-100130000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27-р зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. 

 

 

                                             

 

                                                Эвлэрлийн гэрээ байгуулсан: 

 

             Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн

                             төлөөлөгч                                                          Г.М  

 

                        Уригдсан тал                                                          А.Х   

 

                      Эвлэрүүлэн зуучлагч                                                Д.М         

 

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар