ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-05-02 00:00:00 | 10 Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Б.Билгүүн шүүхийн захиргааны ажилтнуудад "Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаартай тогтоолоор батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам" сэдвээр дотоод сургалтыг /2025.05.02-ны өдөр/ зохион байгууллаа.
Тус сургалтаар архив албан хэрэг хөтлөлтийн стандарт, журмын талаарх мэдлэгээ бататган, харилцан мэдлэгээ хуваалцаж, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдав. Түүнчлэн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Энхцэцэг шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахад анхаарах асуудлын талаар мэдээллийг танилцуулав.
. . .