-1

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2021-02-05 17:14:25    |   43

\"\"

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан” ажлын хэсэг, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах Хушаат суманд оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг Хушаат суманд зохион байгуулж байна. \"\"

Сургалтыг шүүхийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, болон нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгч, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн гарын авлага тарааж сургалт үр дүнтэй зохион байгуулагдаж байна. 


\"\"



Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар

. . .