-1

2021 ОНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ, ШААМАР СУМДААС СОНГОГДСОН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-03-05 17:12:05    |   42

\"\"
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2021 онд тус шүүхэд шүүх хуралдаанд оролцох шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгон шалгаруулж 126 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталсан. Тус шүүхэд харьяалагддаг 10 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2021 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан ажлын хэсэг”, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг шинэлэг хүртээмжтэй байдлаар 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулав.
\"\" Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах Г.Уянга нар удирдан явуулж, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”, эвлэрүүлэн зуучлалын мэдээ мэдээллийн хүрээнд зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариулт өгч, иргэний хэргийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээллийг хүргэж, сургалт үр дүнтэй амжилттай болж өндөрлөлөө. \"\"

 

. . .