-1

Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь бүсийн сургалтад хамрагдлаа

2025-04-30 00:00:00    |   25

 Монгол Улсын Их хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”, 2024 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан авлигын эрсдэлийг бууруулах тусгайлсан төлөвлөгөөний дагуу Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулж байна.Тус сургалтаар хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, гарч байгаа үр дүнгийн талаар мэдээлэл хийж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн шүүхийн нийт 153 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар, Ерөнхии шүүгч, шүүгч захиргааны нийт 25 албан хаагч сургалтад хамрагдлаа.

. . .
Цаг үеийн мэдээ