-1

2021 ОНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМДААС СОНГОГДСОН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-03-11 15:36:33    |   32

\"\" Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2021 онд тус шүүхэд шүүх хуралдаанд оролцох шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгон шалгаруулж 126 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталсан. Тус шүүхэд харьяалагддаг 10 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2021 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан ажлын хэсэг”, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг шинэлэг хүртээмжтэй байдлаар 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.
\"\"
Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, шүүгчийн туслах Б.Байгалмаа нар удирдан явуулж, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”, эвлэрүүлэн зуучлалын мэдээ мэдээллийн хүрээнд зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариулт өгч сургалт амжилттай болж өндөрлөв.


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .