-1

2021 ОНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМ, БУГАНТ ТОСГОНООС СОНГОГДСОН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-03-15 17:01:14    |   40

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан” ажлын хэсэг, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах Ерөө сум, Бугант тосгонд оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ерөө сум, Бугант тосгоны иргэний танхимд зохион байгуулж байна.
\"\"

Сургалтыг тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн, шүүгчийн туслах Ч.Нарангэрэл, Д.Алтанбагана нар удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээллийг хүргэж, сургалт үр дүнтэй амжилттай болж өндөрлөлөө.

\"\"


Сургалтад хамрагдсан иргэдийн сэтгэгдэлээс хүргэж байна.

\"\"

\"\"


Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар

. . .