-1

Хуульчийн тангараг өргөх ажиллагаа

2022-02-08 16:25:13    |   36



\"\"
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа хуульчийн тангараг өргөв. 
Тангараг өргөсөн хуульч хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ батлан тангараглаж, хуульчийн гэрчилгээгээ гардан авлаа.  
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Атарцэцэг, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон оролцов.

\"\"


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .