-1

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2022-06-30 16:37:56    |   45

Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цуврал болгон зохион байгуулж буй сургалтыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны саналд үндэслэн “Захиргааны ерөнхий хууль ба Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцаа” сэдвээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа удирдан явуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар мэдээлэл хийлээ.
Сургалтад Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдан сонирхсон асуултдаа хариулт авч, тулгамдаж буй асуудлаар санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөв. 
\"\"
\"\"
\"\"
Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороо
--oOo--
 

. . .