-1

ЗЭЭЛЭЭР АВСАН АВТОМАШИНАА БУСДАД ХУДАЛДСАН Ч ЗЭЭЛ ТӨЛӨХ ҮҮРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ

2023-02-03 17:25:54    |   43

\"\"

ЗЭЭЛЭЭР АВСАН АВТОМАШИНАА БУСДАД ХУДАЛДСАН Ч ЗЭЭЛ ТӨЛӨХ ҮҮРГЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2022.12.15-ны өдрийн №148/ШШ2022/00906 шийдвэр

Тоймын дугаар, огноо: №      , 2023.01.13

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Иргэн “Г” нь   “О” ББСБайгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан “TOYOTA Grown 180 маркын автомашиныг худалдан авахад шаардлагатай 4,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар зээлэн авчээ.

Гэвч иргэн “Г” нь 2022 оны 6 дугаар сараас зээлээ хугацаандаа төлөхгүй, хугацаа хэтрүүлж эхэлсэн тул “О” ББСБайгууллага түүнээс зээл, хүү, алданги нийт 4,265,515 төгрөг гаргуулахаар 2022 оны 10 дугаар сард шүүхэд ханджээ.

Иргэн “Г” шүүх хуралдаан дээр “Автомашин одоо надад байхгүй, Тамир гэж хүнд худалдчихсан, тэр хүнд одоо машин байгаа болохоор би зээлийг төлөхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд өгчээ.

Шүүхээс иргэн “Г” нь зээлээр худалдан авсан машинаа бусдад худалдсан нь “О” ББСБайгууллагаас зээлж авсан мөнгөө буцаан төлөх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж түүнээс зээл, хүү, алданги нийт 4,265,515 төгрөгийг гаргуулж “О” ББСБайгууллад олгохоор шийдвэрлэжээ. 

  

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:   

https://www.shuukh.mn/single_case/124685?daterange=2022-11-01%20-%202023-01-13&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн:  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний  хэргийн 

анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан

 

. . .