-1

Бусдын эрхэнд халдаж хэл амаар доромжилвол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ

2023-03-07 17:38:00    |   44

\"\"

Бусдын эрхэнд халдаж хэл амаар доромжилвол 

Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ

 

Шийдвэрийн дугаар: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №2022/ДШМЗ/05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

2023 оны 02 сарын 15-ны өдөр, шийдвэр-тойм: дугаар 04 

Иргэн Туяаг өглөө ажилдаа ирэхэд нь байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтан Батаа цэвэрлэгээ муу хийсэн байна гэж маргаан үүсгэн камераар бичлэг хийж дагаж явах үед нь байгууллагын ажилтан Тогосоо албан байгууллага дээр чимээ шуугиан үүсгэхээ боль гэсэн шаардлага тавиахад улмаар тэдэнтэй хэрүүл үүсгэн хэл амаар доромжлон дагаж, Тогосоог өрөөндөө сууж байхад нь дайрч орж ирэн хаалганы бариулыг эвдэн  танхайрсан зөрчил гаргасанд шүүх танхайрсан зөрчил гаргасанд тооцож 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.  

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

 

Иргэн Батаа нь би ямар ч танхайрсан үйлдэл хийгээгүй, байгууллага дээрээ дэг журам тогтоохоор ажилтнуудад шаардлага тавьсан, хаалга үүдний бариул эвдээгүй, эд эвсэн нэгдэж худал мэдүүлэг өгч, түүнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой гэжээ. 

 

Давж заалдах шатны шүүхээс 

 

Давж заалдах шатны шүүх Батаагийн гаргасан зөрчил нотлогдсон, хэрэг бүртгэх шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулж авсан тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж  дүгнээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

 

 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. 

 

 

 

 

Тойм бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг

. . .