-1

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

2024-03-29 00:00:00    |   102

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дугаар “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоног буюу 03 сарын 28-ны Пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр Төрийн байгууллага, иргэд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар, зөвлөмжийг дагаж идэвхтэй оролцлоо. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хийлээ.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДУУГАРАХАД ХИЙХ 3 АЛХАМ

-Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

-Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

-Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

 

. . .