-1

“Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем ( ERP)”  нэвтрүүлэх сургалтад хамрагдлаа

2025-03-12 00:00:00    |   59

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Шүүхийн захиргааны үйл ажиллагааг цахимжуулах зорилготой “Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем ( ERP)”  нэвтрүүлэх сургалтыг 2025 оны 03 сарын 11-ний өдөр цахимаар зохион байгууллаа. 
            “Цахим шүүх-2.0” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй уг сургалтаар “Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем”-ийн эхний шатны нэвтрүүлэлтийн модулиудын танилцуулгыг “Эйблсофт”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж удирдаж явууллаа. 
              Тус сургалтанд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ажилтнууд хамрагдаж, цахим системийн хөгжүүлэлт, түүний үр өгөөж,практик хэрэглээний талаар мэдээлэл авч, сонирхсон асуултаа тодруулж, санал бодлоо солилцож оролцлоо.

. . .
Цаг үеийн мэдээ