-1

“Бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг зохион байгуулав

2020-10-07 16:48:02    |   43

\"\"

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс “Бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг зохион байгуулав. 
\"\"

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс “Бүртгэл хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг зохион байгуулав. 
            Сургалтыг “Иргэн-2014” нэгдсэн системийн ажиллагаа сэдвээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн ажиллагаа сэдвээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчийн туслах О.Төгөлдөр, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем сэдвээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Байгалмаа нар удирдан явуулсан бөгөөд программын ажиллагаа болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэн санал солилцсоноор сургалт амжилттай болж өндөрлөлөө. 
            Сургалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар идэвхтэй оролцлоо. 
 
 
 
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар

. . .