-1

“ХУУЛЬД ЗААСНААР БОЛОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮҮРЭГ БА ИРГЭНИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ”

2020-10-12 17:41:16    |   44

“Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан V-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхэллээ.
 Тус сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Дорнод аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч С.Ганчимэг нар удирдан явуулах бөгөөд дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгах гэх мэт сэдвүүдээр хичээл зааж, хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сэдвийн хүрээнд багаар ажиллаж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

\"\"


Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүгч нарыг хамруулан 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 3 өдөр үргэлжилнэ. 

\"\"

\"\"


. . .