-1

“КОВИД-19” ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР АРИУТГАЛЫН ХААЛГА АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-01-13 16:59:20    |   41

\"\"


Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар нь Коронавируст халдвар (COVID-19) өвчин гарсантай холбогдуулан дараах үйл ажиллагааг шүүхийн байранд өдөр тутамдаа хэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: 

  • Албан хаагчид болон шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн биеийн халууныг тогтмол үзэн асуулга бөглүүлж,
  • Шүүхийн үйлчилгээг боломжит байдлаар цахимжуулан олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй, шүүхээр зайлшгүй үйлчлүүлэх шаардлагатай иргэдийг 1,5-2 метрийн зай барьж үйлчилгээ авах боломжоор хангахад анхаарч,
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахим хаягаар авч, 
  • Боломжит Шүүх хуралдааныг цахим хурал болон “Zoom” програм ашиглан онлайнаар явуулж, 
  • Шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны танхимд цэвэр агаар оруулж, шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэж, 
  • Шүүхийн байр болон захиргааны ажилчдын өрөө тасалгаанд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулж, 
  • Шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд, шүүгч, ажилчдад нэг удаагийн бээлий, маскаар хангаж,  
  • Шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлж, 
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байхад анхаарч, 
  • Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас, 00-н цаасыг тогтмол байршуулж, мөн чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийж,
  • Шүүхийн орох хаалганд, болон шүүхийн үйлчилгээний хэсэгт COVID-19 өвчөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байрлуулан ажиллаж байна. 
2020.01.13-ны өдөр тус “Коронавируст халдвар (COVID-19) өвчны эсрэг урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ” авах ажлын хүрээнд шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд болон шүүгч, ажилчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх зорилгоор “Ариутгалын хаалга”-г тус шүүхийн байрны үйлчилгээний хэсэгт байршууллаа. 

\"\"


. . .