-1

“Coffee conference” чөлөөт уулзалт, ярилцлагыг зохион байгуулав.

2021-02-01 15:08:20    |   37

\"\"
Тус шүүхийн Тамгын газраас 2021 онд “Coffee conference” чөлөөт уулзалт, ярилцлагыг шүүгч, албан хаагчид харилцан туршлага солилцох, шинэ албан хаагчдад урам өгөх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүхүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. 
\"\"

Анхны уулзалт, ярилцлагыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх удирдан явуулсан бөгөөд тус шүүхийн тамгын газрын ажилтан болон шүүгч нар идэвхтэй хамрагдлаа.  
Дээрх уулзалт нь “Шүүх эрх мэдэл ба түүний нэр хүнд” сэдвийн хүрээнд ярилцаж, харилцан санал бодлоо хуваалцлаа. 

\"\"

Тус уулзалтыг сар бүрийн сүүлийн 7 хоногийн баасан гаригт зохион байгуулахаар болсон бөгөөд  шинэлэг мэдээллээр дүүрэн, шинээр томилогдсон  албан хаагч нарт үр өгөөжтэй, санал санаачлагаар дүүрэн уулзалт болж өндөрлөлөө.



СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .