-1

“Хүүхэд бидний эрх” гар зургийн уралдааны дүн

2021-04-22 15:07:25    |   40

Сэлэнгэ аймагт Шүүх байгуулагдсаны түүхт 95 жилийн ой угтсан ажлын хүрээнд  
Сүхбаатар сумын ЕБСургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүүхэд бидний эрх” сэдэвт гар зургийн уралдааныг  2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа. 
            Уралдаанд оролцож бүтээлээ ирүүлсэн бүх сурагч нартаа талархал илэрхийлж байна. 
“Хүүхэд бидний эрх” сэдэвт гар зургийн уралдаанд нийт 33 сурагчийн бүтээл ирүүлсэнийг  уралдаан зохион байгуулж буй  комисс хүлээн авч танилцаад бүтээлд тавигдах шаардлага, өгөгдсөн сэдвийн агуулга, сурагчийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар зэргийг харгалзан уралдааны дүн гарсныг танилцуулж байна. 

\"\"


Нийт 33 бүтээлүүдээс: 
 
1-р байр          Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 8б ангийн
                                                         сурагч Д.Нандин- Эрдэнэ 
\"\"
 
2-р байр           Ерөнхий боловсролын лабратори 4 дүгээр сургуулийн 7в ангийн 
                                        сурагч Г.Сондор  
\"\"
 
3-р байр          Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 8б ангийн
                                                         сурагч Э.Наран-Ундраа  
\"\"
 
            Тусгай байр           Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 
                                           9б ангийн сурагч Д.Гэрэлмаа  
  \"\"
            Тусгай байр           Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн
                                           6г ангийн сурагч Э.Мөнхбаатар
\"\" нарын бүтээлүүдийг шалгаруулав. 
            
            Нийт сурагчдын ирүүлсэн бүтээлүүдийг  2021 оны 3 дугаар улиралд Шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр үзэсгэлэн гаргаж нийтэд танилуулах ба  шалгарсан 5  бүтээлийг   “Шүүхийн Эвлэрүүлэн зуучлах” хэсгийн өрөөнд байрлуулахаар шийдвэрлэв. 
 
            Жич: Гар зургийн уралдааны дүнг 2021 оны 03 сарын 22-ны өдөр  зохион байгуулах комисс гаргаж  Шүүхийн тамгын газарт хүргүүлж, шагнал гардуулах ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч Монгол улсад Ковид өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор гар зургийн уралдааны шагнал гардуулах ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсонд нийт бүтээл ирүүлсэн сурагчид даасаа зохион байгуулах комиссын зүгээс  хүлцэл өчиж байгааг уламжилж байна. 
                                                        Зохион байгуулах комисс 
 
Холбоо барих :  
          Цахим хаяг selenge_tg@shuukh.mn, 
          Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх /facebook/  
          Утасны дугаар 7036-2294, 99169936
 

. . .