-1

“Миний мэдэх Шүүх” эссэ бичлэгийн уралдааны дүн

2021-04-22 15:15:17    |   37

Сэлэнгэ аймагт Шүүх байгуулагдсаны түүхт 95 жилийн ой угтсан ажлын хүрээнд  
Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүх эрх мэдлийн талаарх ойлголтыг таниулах зорилго бүхий “Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн хооронд зохион байгууллаа. 
\"\"

Уралдаанд оролцож бүтээлээ ирүүлж, идэвхитэй оролцсон бүх сурагч нартаа талархал илэрхийлж байна. 
“Миний мэдэх шүүх ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд нийт 35 сурагчаас эссэ бичиж ирүүлсэнийг зохион байгуулах комисс хүлээн авч танилцаад бүтээлд тавигдах шаардлага, өгөгдсөн сэдэвийн агуулга, эссэ бичих аргачилал, сурагчийн дэвшүүлж буй санаа, монгол хэл, найруулга зүй зэргийг харгалзан уралдааны дүн гарган танилцуулж байна. 
 
Нийт 35 бүтээлүүдээс 
 
1-р байр          Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 11а ангийн
                                                         сурагч Б.Жаргал-Эрдэнэ 
 
2-р байр            Ууганбаярын Нандин-Эрдэнэ  / 4-р баг 2-р хэсэг 90 тоот /  
 
3-р байр          Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн 11а ангийн
                                                         сурагч Ц.Учралт  
 
            Тусгай байр           Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар сургуулийн
                                         12 дугаар  ангийн сурагч Г.Амаржаргал  
 
            Тусгай байр           Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн
                                           10 ангийн сурагч Э.Анужин 
 
           Тусгай байр           Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр сургуулийн
                                           11а ангийн сурагч Б.Цэцэнбилэг нарын тус тус эссэг шалгаруулав. 
            
            Сурагчдаас ирүүлсэн   эсээ бичлэгүүдийг  2021 оны 03 сарын 22-ны өдөр  зохион байгуулах Шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр үзэсгэлэн гаргах   хэлбэрээр, шалгарсан 6 сурагчийн эссэ бичлэгийг Шүүхийн цахим хуудсаар дамжуулан тус тус  нийтэд танилцуулахаар шийдвэрлэв. 
            Жич: Эссэ бичлэгийн уралдааны дүнг 2021 оны 03 сарын 22-ны өдөр  зохион байгуулах комисс гаргаж Шүүхийн тамгын газарт хүргүүлж, шагнал гардуулах ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан боловч Монгол улсад Ковид өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор  шагнал гардуулах ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсонд бүтээл ирүүлсэн сурагчидаасаа зохион байгуулах комиссын зүгээс  хүлцэл өчиж байгааг уламжилж байна.
Зохион байгуулах комисс
Холбоо барих :  
          Цахим хаяг selenge_tg@shuukh.mn, 
          Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх /facebook/  
          Утасны дугаар 7036-2294, 99169936

. . .