-1

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан

2022-02-24 17:28:53    |   40

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус хуулийг танилцуулан сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад тус шүүхийн шүүгчийн туслах Б.Урангоо хамрагдлаа.
Дээрх танилцуулга сургалтад хамрагдсаны дагуу шүүгчийн туслах Б.Урангоо Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, үйлчилгээний алба хаагчдад хуулийн онцлог зохицуулалт болон байгууллагын дотоод зохион байгуулалт, Хөдөлмөрийн дотоод журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын дунд 2022 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Хөдөлмөрийн дотоод журмаа Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулахаар нийт шүүгч, ажилтнуудын саналыг авч, хэлэлцэн батлав.
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .