-1

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

2022-02-25 17:43:10    |   40

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь сум дунды Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл удирдан явуулж, сургалтад тус Тамгын газрын захиргааны ажилтнууд бүрэн хамрагдав. Уг сургалтыг шинэлэг байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд сургалт хариуцсан ажлын хэсгээс сар бүр дэд сэдвээр цувралаар зохион байгуулагдах юм. Сургалтын төгсгөлд ёс зүйн талаар санал бодлоо хуваалцан, цаашид харилцаа, хандлагаа хэрхэн өөрчлөх, сайжруула талаар хэлэлцсэнээр сургалт амжилттай болж өндөрлөлөө. 
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .