-1

ШҮҮХИЙН АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА

2023-03-20 11:58:48    |   47

\"\"

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/07 дүгээр тушаалаар томилогдсон тооллогын комисс 2023 оны 03 дугаар сарын 19ий өдрөөс эхлэн шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулж байна.

\"\"       Тооллогын комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалын дагуу шүүхийн архивт хадгалагдаж буй хэрэг, баримтын бодит тоог тогтоох, алдаа дутагдлыг илрүүлэн засах зорилготой болно. 

Энэхүү нэгдсэн тооллогоор баримтад нягтлан шалгалт хийх, архивын баримтыг байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалахаар ялгаж хадгалах хугацааг тогтоох, илэрсэн алдаа дутагдлыг тухай бүрт засч ажиллах юм. 

Нийт 1980-2022 оны 30296 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, сэргээн засварлахаар төлөвлөгөө  гарган ажиллаж байна.

\"\"
\"\"СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН 
ТАМГЫН ГАЗАР

. . .