-1

“ШҮҮХИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-03-28 15:14:56    |   47

       \"\"

            

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн нээлттэй ил тод байдал, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, иргэдийн төлөөлөгчийн оролцоо, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын давуу тал ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ аймгийн 11 сумдад “Шүүхийн нээлттэй байдал иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. 

            Ажлын хэсэг хуваарийн дагуу өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнбүрэн сумдад өдөрлөгийг зохион байгуулав. 

өдөрлөгт тус сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч, иргэд хамрагдсан бөгөөд өдөрлөгийг эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах С.Энхтайван нар удирдан явуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бичгээр санал асуулга авч ажиллалаа. 


\"\"
\"\"

. . .