-1

Ерөнхий шүүгч нарт тамга тэмдэг гардууллаа

2024-03-05 00:00:00    |   118

Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчдийг сонголоо.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Буянжаргал, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Одбаатар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Л.Энхтайван нарыг тус тус улируулан томилсон байна. Нийт шүүгч нартаа болон Ерөнхий шүүгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
Мөн энэ өдөр Ахмад шүүгч С.Нолхоосүрэнг "Шударга ёсны элч" тэмдэгээр шагнасанг гардуулан өглөө.

....................................................................................................................................................................................................

 

. . .