-1

Монгол цэргийн өдөр нэгдсэн арга хэмжээнд оролцлоо

2024-03-22 00:00:00    |   46

“Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 100 жилийн ойн баярын арга хэмжээнд зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан цуврал уралдаан тэмцээн 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн явагдаж аваргуудаа тодруулсан. 3 удгаар сарын 18-ны өдөр “ХИЙМОРЬ ӨӨДӨӨ МОНГОЛ ЦЭРЭГ” баярын хурал, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын хамтарсан хүндэтгэлийн концерт болж цуврал тэмцээний аваргууд шагналаа хүлээн авлаа. Шүүх, прокурорын байгууллагын хамтарсан баг тэмцээний нийлбэр дүнгээр 6-р байранд шалгарсан байна. Мөн Н.БАЯРЖАРГАЛ ЗАХИРАГЧТАЙ ХИЛИЙН ЦЭРГИЙН 0101 ДҮГЭЭР АНГИ 3 ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ ХАДГАЛЛАА.

 

. . .