-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-08 00:00:00    |   113

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль хэрэглээний талаар ойлголт олгох, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн шүүхийн Тамгын газартай хамтран  2024 оны 05 сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Э.Ганцэцэг нар нээж үг хэллээ. Сургалтыг Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар удирдан, аймгийн зарим төрийн байгууллагын албан хаагчдад танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдлаа.

 

 

. . .